Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 11-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 11-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
022-12-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 11-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -9.7-10.3 градус хүйтэн, бусад сумуудад -11.3-17.0 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 11, Бигэр, Дарив, Жаргаланд 6, Төгрөг, Хөхморьт, Халиунд 5, бусад сумуудад -3 градус хүйтнээм 4 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Жаргаланд -35, Есөнбулаг, Баян-Уулд -34, Цээлд -33, Тонхил, Гуулин, Дарив, Дэлгэр, Цогт, Тайширт -32, Чандманьд -31, Хөхморьт, Эрдэнэд -30, бусад сумуудад -26-28 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -8-10 градус хүйтэн, бусад нутгаар -11-15 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 20, Даривт 16, Тоорой, Шаргад 14, Бигэрт 13, Төгрөгт 12, бусад нутгаар 3-10 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Жаргаланд -37, Цогт, Есөнбулагт -35, Цээл, Чандмань, Бугат, Гуулин, Дэлгэрт -34, Тонхил, Баян-Уул, Дарив, Тайшир, Эрдэнэд -33, бусад сумуудад -26-31 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Бугатад 6.2 мм, Алтайд 4.1 мм, Баян-Уулд 1.9 мм, Эрдэнэд 1.7 мм, Цогтод 1.4 мм, Халиунд 1.3 мм, Цээлд 0.6 мм, Хөхморьтод 0.4 мм, Жаргалан, Тайширт 0.2 мм, Есөнбулаг, Тонхил, Бигэр, Гуулин, Дарив, Дэлгэр, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тоорой, Төгрөг, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 27 м/с, Есөнбулагт 25 м/с, Шаргад 24 м/с, Тонхилд 23 м/с, Тооройд 22 м/с, Алтайд 21 м/с, Дарив, Төгрөг, Цогтод 20 м/с, Баян-Уул, Тайшир, Эрдэнэд 18 м/с, бусад сумуудад 12-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: 2022 оны 11-р сард Бугатад 383, Даривт 32 толгой мал, нийт 415 толгой мал хорогдсон гэсэн мэдээ багийн засаг дарга нараас ирсэн байна.
Цасны мэдээ: 2022 оны 11-р сарын 30-ны байдлаар Баян-Уулд 3 см, Хөхморьтод 2 см, Алтай, Бугат, Цогтод 1 см, Дэлгэр, Тайшир, Цээл сумуудад 0 см зузаан цастай. 1-10 баллын бүрхэц тогтсон. Алтай сумд цасны нягт 0.22 г/см3 гэж тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /